/2021.08.11/ Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцан ажиллах ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, "Өмнөх оны дөрөвдүгээр сард Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон Майдар хотыг барих шийдвэр гарсан.
Урьдчилсан судалгаагаар уг хөндийд 150 мянган хүн амьдрах боломжтой гэж үзэж байна. Тиймээс тээвэр ложистик, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн ажлын байрууд энэ хөндийд бий болно" гэв.
Мөн "үүнтэй холбоотойгоор гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, түүнийг холбосон шугам сүлжээнүүд, замын шугам сүлжээ, дулааны цахилгаан станц зэргийг хийхээр төлөвлөж байна.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Богдхаан төмөр замыг байгуулах асуудлыг хэлэлцэж байна" гэлээ.