Зуслангуудын ой мод руу орох, гарах гарцыг чөлөөлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуслангуудын ой мод руу орох, гарах гарцыг чөлөөлжээ

May be an image of sky and text

/2021.08.11/: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байна.

Тус захирамжийн дагуу Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Сэлбэ, Бэлх, Зүрх-Уул, Ар согоот, Яргайтын богино, Зуун мод, Жигжид, Өвөр Гүнт, Майхан толгойн зуслангийн нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, хашаа сунгасан, орц гарц хаасан, зөвшөөрөлгүй хашаа барьсан, үерийн далан дээр шороо асгаж зөвшөөрөлгүй буусан зэрэг зөрчлийг арилгуулж, нийт 46 байршилд орц гарцыг чөлөөллөө.

May be an image of sky, grass and text

May be an image of grass and text

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль, орчны газар

Дэрэвгэр жиргэрүү түүж хадгалж байсныг илрүүлжээ
Дэрэвгэр жиргэрүү түүж хадгалж байсныг илрүүлжээ
 
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.