Дэрэвгэр жиргэрүү түүж хадгалж байсныг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэрэвгэр жиргэрүү түүж хадгалж байсныг илрүүлжээ

No photo description available.

/2021.08.11/: Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид эргүүл, шалгалт хийх үеэр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 25, 28-ны өдрүүдэд Э, Г, С, Л, С нарын 5 иргэн 200 орчим кг дэрэвгэр жиргэрүү ургамал түүж хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: ЦЕГ

Монгол Улсад нийт 122.6 га талбай түймэрт өртжээ
Монгол Улсад нийт 122.6 га талбай түймэрт өртжээ
 
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.