/2021.08.11/ Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1433 тохиолдол илэрч нийт халдвар 176.993 болжээ.
Шинээр илэрсэн халдварын 524 нь Улаанбаатар хотод хамаарч байгаа юм. Хотод өдөрт 720 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авах тоо заасан байгаа юм. Тэгвэл нэг өдөрт авах хүний тоог эерэг гарсан хүний тоонд харьцуулан үзвэл өчигдөр шинжилгээ өгсөн хүний 72.7 хувь нь эерэг гарсан байна.
Орон нутагт 909 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 954 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол гэрийн ажиглалтаас 1308 хүн эдгэрч гарлаа.
11:00 цагаас Эрүүл Мэндийн Яам коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулах юм.