/2022.04.29/: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Хөвсгөл дэд төслийн хүрээнд баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 kм авто зам; Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5км авто зам, нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд уг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зохицуулалттайгаар зорчуулах болсныг мэдэгдэж байна.
Түр зам болон хэрэгжиж буй төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн пэйж хуудснаас авна уу.
Эх сурвалж: БОАЖЯ