/2022.04.29/: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг Украины нийслэлд хийж буй айлчлалаа дуусгах үеэр ОХУ-ын Киев рүү пуужингаар дайрсныг Украины албаныхан буруушаав.
Ерөнхийлөгч Владимир Зеленський өдөр тутмынхаа видео мэдээндээ "Өнөөдөр Киевт Гутерриштэй хийсэн яриа хэлэлцээ дууссаны дараа Оросууд хотруу 5 пуужин харвалаа. Энэ нь Орос олон улсын байгууллагуудад хэрхэн хандаж байгаа талаар маш их зүйлийг харуулж байна" гэжээ. Энэ бол НҮБ болон тус байгууллагын төлөөлж буй бүх зүйлийг гутаан доромжлох гэсэн Оросын удирдлагын хүчин чармайлт юм. Тиймээс зохих, хүчтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байна." гэжээ.
Украины Ерөнхий сайд Денис Шмихал твиттер хуудсандаа “Киевт @antonioguterres-тай уулзах үеэр бид дэлбэрэлт сонссон. Орос улс манай нийслэл рүү пуужингийн цохилт өглөө. Эзлэн түрэмгийлэгчийн ийм үл тоомсорлосон зан үйлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зохих ёсоор үнэлнэ гэдэгт итгэлтэй байна. Украйн дахь дайн бол дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа үйлдэл юм" гэжээ.
Эх сурвалж: CNN