/2022.04.30/ Тавдугаар сарын 1-нээс эхлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
-ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн:
-ЭМД-ын тухай хуулийн 4.2-т МУ-ын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна гэж заасан байдаг.
Энэ хуульд заасны дагуу ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хувь тэнцүү хэмжээгээр буюу ажил олгогч 2 хувь, ажилтан цалингаасаа 2 хувийг төлөөд явж байгаа.
Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуучууд 2019 оноос хойш ЭМДШ-ээ төлсөн байх ёстой. Энэ нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний 1 хувьтай тэнцэх дүн байдаг. Тодруулбал, 2019 онд 38,400 төгрөг, 2020, 2021, 2022 онд 50,400 төгрөг буюу нийт 189,600 төгрөг төлсөн байх шаардлагатай.