С.Энхболд: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэд ЭМД төлсөн байх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэд ЭМД төлсөн байх шаардлагатай

/2022.04.29/ Орон даяар тавдугаар сарын 1-нээс эхлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар ЭМЯ-наас мэдээлэл өгч байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Нийслэлийн дүүрэг, хорооноос харьяалалтай иргэдэд мэдээлэл хүргэнэ. Тухайн дүүрэг болон хороонд харьяатай төр, хувийн хэвшлийн эмнэлэгт очоод иргэд урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдана. Үзлэг ажлын өдрүүдэд хийгдэнэ. Мөн зарим гэрээ байгуулсан хувийн хэвшлийн эмнэлгүүд хагас сайн үзлэг хийх зохион байгуулалтад орсон. Мэдээж иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байгаа. Нас наснаасаа хамаараад багцууд харилцан адилгүй байна. Хэд хэдэн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. 9119 гэсэн дугаараас залгавал өрх, хорооноос ярьж байна гэсэн үг шүү.

Орон нутаг болон нийслэлд урьдчилан сэргийлэх үзлэг хийх дэмжих төвүүдийг байгуулсан. Тиймээс иргэд маань амбулаторийн үйлчилгээтэй холилдохгүй тус төвүүдэд очиж үзлэгт хамрагдах боломжтой. Эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй байгаа. Тиймээс нэг байгууллагад өдөрт 50-60 хүн хүлээн авах зохион байгуулалтыг хийсэн. Ингэж байж урьдчилан сэргийлэх үзлэг маань чанартай, хүртээмжтэй байна.

ШУУД: ЭМЯ-наас эрт илрүүлэг үзлэгийн талаар мэдээлэл хүргэж байна
ШУУД: ЭМЯ-наас эрт илрүүлэг үзлэгийн талаар мэдээлэл хүргэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.