/2022.04.29/ Украины сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг хүргэж байна.
- НҮБ-ын тэргүүн Антонио Гутерришийн айлчлалын үеэр Киевт хоёр удаа дэлбэрэлт болжээ. Үүний улмаас 10 гаруй хүн шархадсан талаар Украины аврах албаныхан мэдэгдлээ.
- Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Киевт болсон халдлагыг харгис хэрцгий үйлдэл гэв.
- Бүслэлтэд байгаа Мариуполь боомт хот дахь гангийн үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна гэж НҮБ-ын тэргүүн Гутерриш мэдэгдэв.
- АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украиныг дэмжихийн тулд Конгрессоос 33 тэрбум доллар хүсжээ.