/2022.04.28/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд Төсөв батлах, тодотгохдоо ДНБ-д эзлэх улсын төсвийн зарлагын хэмжээг өмнөх оны баталсан хэмжээнээс буулгах гэсэн санал оруулсан юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлан түүнийг уг саналаа татахыг хүсэхэд УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Хэмнэлтийн бодлого гэж оруулж ирж байгаа бол хэмнэсэн шиг хэмнэх хэрэгтэй Төсвийн байнгын хороон дарга аа. Оруулж ирж байгаа юманд чинь дэмжиж байгаа зүйл байхгүй байна. Тэгээд юугаа хэмнэсэн гэж ярих гээд байгаа юм бэ.
Хамгийн том татвар төлөгч нь төр. Хамгийн сайн бизнес хийдэг нь төр. Төрөөр л орж байж тендер авдаг. Ийм хөгийн Хойд Солонгосын систем рүү орчхоод үүндээ алга ташаад байх юм. Энд сууж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Тойргийн төсвөөсөө яаж гарья даа, бодлого ярьдаг парламенттай болъё гэж ярьж байхад жорлон гээд хачин юм яриад байх юм. Агуулга, концефцоо ойлгохгүй. Эдийн засгийн онолоо судла л даа. ОУ-ын түвшнээ мэдэж байгаад та нар шийдвэр гарга л даа.
Олуулаа сууж байгаад дэмжье, дэмжье. Үгүй, үгүй гээд байх юм. Уучлаарай, би бүх саналуудаа татаж авлаа. Наад хэмнэлтийн бодлого чинь бүтэхгүй юм байна. ЗГ-ынхаа бодлогыг дэмжихгүй. УИХ нь зүгээр нэг баг болж, жонглёрдож байгаад бүгдийг нь унагаад явдаг. Тэгээд зарчмын юм ярих гэхээр зарчмынхаа юмыг ойлгохгүй. Ийм ажил хэрэгч биш, мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй" гээд тэрээр чуулганы хуралдааныг орхин гарав.