/2022.04.28/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нийслэлийн хүн амын 70 гаруй хувь нь, хөдөө орон нутагт ч гэсэн нүхэн жорлон, яндангаас салгаад аль болох айл өрхийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулъя гэж байгаа юм. Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр тухайн айл өрх энэ асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс үүнийг дэмжиж өгөхийг гишүүдээсээ хүсэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Энэ хуулиа бараг татах хэрэгтэй болчих шиг боллоо. Ийм хэмнэлтийн хууль гаргаад ч хэрэггүй биз. Хоёрын хооронд. М.Оюунчимэг гишүүний сая хэлсэн зүйл бол улсын төсвөөр айлын гэр хорооллын хашаан дахь 00-ыг янзалж өгөөд бэлэглээд яваад байх юм байна л даа. Тийм байж болохгүй. Улсын төсвөөр ийм хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тиймээс М.Оюунчимэг гишүүнээ та энэ саналаа татсан дээр.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө оруулах бол нээлттэй. Харин айлын хашаан дахь 00-ыг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Айлын хашаа руу ороод ирэхээр би улсын жорлонд бие засах юм уу. Тэгж л явна. Улсын төсвөөс хөрөнгө зарцуулчихсан юм чинь хэний нэр дээр бүртгэх юм. Айлын хашаан дахь гэр өөрийнх нь, 00 нь улсынх гэж явах юм уу. Татвар төлөгчдийн мөнгийг хамаагүй цацаад байж болохгүй. Жагссан залуучууд чинь буруу зүйл хийхээ болиоч гэсэн. Ингэж УИХ-ын нэрийг унагаах хэрэггүй юм шүү. Бид асуудалд хариуцлагатай хандаад хуулийн төслүүдээ хэлэлцээд дуусгачихмаар байгаа юм. За тэгэдэ буянаараа болог.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-М.Оюунчимэг гишүүн саналаа татчихгүй дээ. Хэмнэлт ярьж байхад айлын 00-руу орно гэж юу гэсэн үг юм бэ. Популист гэхэд бас арай хэтэрнэ шүү. Айлын жорлон барьж өгнө гээд.