Сахилга бат алдсан эмч, эмнэлгийн ажилчдад хариуцлага тооцохыг үүрэг болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сахилга бат алдсан эмч, эмнэлгийн ажилчдад хариуцлага тооцохыг үүрэг болгожээ

/2022.04.28/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр харьяа эмнэлгүүдийн дарга нарыг хүлээн авч уулзаж дараах үүрэг чиглэлийг өглөө.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтны харилцаа хандлагатай холбоотой 5005 санал гомдол энэ сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл иржээ. Энэ нь тус төвд ирж буй санал хүсэлтийн 3 дугаарт жагсаж байна. Дээрх гомдол тус бүрийг хүлээн авч холбогдох газруудад нь дамжуулан шийдвэрлүүлсэн байна.

Тус санал гомдлыг хугацаагаар нь авч үзвэл 3-5 хоногт шийдвэрлэсэн 1900, 6-10 хоногт шийдвэрлэсэн 577, 10-30 хоногт шийдвэрлэсэн 281 байна. Иргэдээс ирж байгаа санал гомдлыг хурдан хугацаанд шийдвэрлэх, ажлын сахилга бат алдсан эмч эмнэлгийн ажилчдад хууль, дүрэм журмын дагуу зохих хариуцлагыг тооцохыг сайд эмнэлгийн дарга нарт анхааруулав. Мөн УНТЭ-т ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байсан тул АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн. Сайдын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад эрүүл мэндийн байгууллагуудад гарахаас урьдчилан сэргийлж эмнэлгийн удирдлагуудад хатуу сануулав.



Ажлын цагаар ажлаа хийхгүй иргэдийг бухимдуулдаг алдаа дутагдал гаргаж буй цөөн хүмүүсээс болж салбарын нэр хүнд унах эрсдэлтэй гэдгийг дор бүрнээ анхаарч, асуудалд хариуцлагатай байх ёстой. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүнд хэцүү цагт ажлаа хариуцлагатай гүйцэтгэгдэх эмч, эмнэлгийн ажилчдын ажлын нэр хүндийг цөөн хүний алдаа дутагдлаар унагахгүй байхын төлөө дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Нэг хүн алдахад нийтээрээ зэмлүүлдэг гэдгийг санаж дор бүрнээ хариуцлагатай ажиллаарай гэдгийг энэ үеэр санууллаа.

Түүнчлэн эрүүл мэндийн салбар 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан. Энэ хүрээнд эмч, ажилчдад чиглэсэн ажлыг зохион байгуулахаас гадна иргэдэд эмнэлгээр зөв боловсон үйлчлүүлэх соёл дадалд суралцуулах чиглэлд эмнэлгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгов.

2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоог зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд эмнэлгийн удирдлагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн зохион байгуулалтад анхаарч, эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, эмч, үйлчлүүлэгч хоёроо бодсон зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо.






Эх сурвалж: ЭМЯ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.