Энэ сарын 30-наас ихэнх нутгаар ДУЛААРНА
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 30-наас ихэнх нутгаар ДУЛААРНА

/2022.04.28/ Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Энэ сарын 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 29, 30-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Харин дөрөвдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар дулаарна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОБЕГ: Орон сууцны барилгаас үсрэх гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ
ОБЕГ: Орон сууцны барилгаас үсрэх гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.