Ирэх сарын бөхийн барилдааны ХУВААРЬ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сарын бөхийн барилдааны ХУВААРЬ

/2022.04.28/ Ирэх сар буюу тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

Тодруубал,

  • Тавдугаар сарын 7-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 8-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан,
  • Тавдугаар сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Тавдугаар сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан,
  • Тавдугаар сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.