ОУВС-ын Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУВС-ын Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна

/2022.04.28/: Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

ОУВС-ийн Ажлын хэсэг 2022.04.28-2022.05.04-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болох юм.

Тухайлбал Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна Рио Тинто, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: СЯ

Улсын хэмжээнд нийт 42 тохиолдол батлагджээ
Улсын хэмжээнд нийт 42 тохиолдол батлагджээ
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.