Өнөөдөр үүлшинэ, 11-13 хэмийн дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлшинэ, 11-13 хэмийн дулаан байна

2022 оны 04 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Засгийн газрын гишүүд “11 11” төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ
Засгийн газрын гишүүд “11 11” төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.