ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчлахаар болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчлахаар болжээ

/2022.04.27/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замын 2,4 дүгээр багцын ажил хангалтгүй байгаа талаар танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор ЗГ-аас Зэвсэгт хүчний жанжин штабыг хүч нэмэгдүүлэн оролцуулах шийдвэр гаргалаа. Гарах зардал, зохион байгуулалттай холбоотой асуудлыг дараа долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаар танилцуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Мөн энэ долоо хоногийн пүрэв юм уу баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж магадгүй. Энэ үеэр дээрх асуудлыг хэлэлцэх байх гэв.

З.Мэндсайхан: ЗГ-аас хөнгөлөлт үзүүлж, нөөцийн хонины махыг 7,950 төгрөгөөр худалдаалахаар боллоо
З.Мэндсайхан: ЗГ-аас хөнгөлөлт үзүүлж, нөөцийн хонины махыг 7,950 төгрөгөөр худалдаалахаар боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.