З.Мэндсайхан: ЗГ-аас хөнгөлөлт үзүүлж, нөөцийн хонины махыг 7,950 төгрөгөөр худалдаалахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: ЗГ-аас хөнгөлөлт үзүүлж, нөөцийн хонины махыг 7,950 төгрөгөөр худалдаалахаар боллоо

/2022.04.27/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Мах, гурилын үнийг тогтвортой байлгах чиглэлээр өнөөдөр Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, Гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 3 хувийн хүүтэй гаргах. Үүний зөрүү болох 10,6 хувийн хүүг ЗГ-ын төсвөөс дэмжлэг болгож гаргахаар шийдвэрлэлээ. Нийт 25 орчим тэрбум төгрөгийн хүү гарна. Энэ шийдвэр нь иргэдэд очих мах, гурилын үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилготой юм.

Хоёрдугаарт, МУ-ын ЗГ-аас төв суурин газрын хүн амын хэрэгцээнд 12,7 мянган тонн мах бэлтгэсэн. Үүний 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь ямааны мах байна. Өөрөөр хэлбэл, үхрийн мах 3,600 тонн, хонины мах 6,800 тонн, ямааны мах 1,1 мянган тонн байна.

Зах зээл дээр,

  • Хонины мах-8,300 төгрөг
  • Үхрийн мах-8,900 төгрөг
  • Ямааны мах 7,100 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Харин ЗГ өнөөдөр хонины маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Тэгэхээр нөөцийн хонины мах 8,300 төгрөгөөс 7,950 төгрөг болж хямдарна.

Мөн хагас бүтэн сайнд ААН-үүд нөөцийн махыг гулуузаар нь гаргаж худалдаалж байгаа. Энэ тохиолдолд 1 кг нь 7,750 төгрөг болж хямдарна. Энэ бол төв суурин газарт байгаа хамгийн хямд, чанартай мах юм.

Жолоодох эрхгүй автомашин жолоодож явсан этгээдэд шалгалтын ажиллагааг явуулж байна
Жолоодох эрхгүй автомашин жолоодож явсан этгээдэд шалгалтын ажиллагааг явуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.