Жолоодох эрхгүй автомашин жолоодож явсан этгээдэд шалгалтын ажиллагааг явуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолоодох эрхгүй автомашин жолоодож явсан этгээдэд шалгалтын ажиллагааг явуулж байна

/2022.04.27/: 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Д.Сүхбаатарын талбайн зүүн урд замын зорчих хэсэгт иргэн Ч нь Х.Insight маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүй, жолоодох эрх дуусгавар болсон үедээ автомашин жолоодсон зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн түр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно” гэж заасан.

Иргэн та Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, аливаа үйл ажиллагааг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх, эсхүл доромжилсон үйлдэл гаргахгүй, албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОНО УУ гэжээ.

Эх сурвалж: ТЦА

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.