Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход хамтран ажиллана

/2022.04.27/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Артают Срисамутыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндорхны төслийн ажлын албатай хамтран хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийн үр дүнг сайшаан, цаашид үргэлжүүлэх саналтай байгаагаа талууд илэрхийлэв.

Мөн хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс, Тайландын Хаант Улс хооронд тэтгэлэгт хөтөлбөр бий болохоор санал солилцож ойрын үед хэлэлцээрийн төслийг солилцохоор тохирлоо.

Эх сурвалж: БШУЯ

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.