ОХУ-ын ЭСЯ: Оросууд их ирж байгаа шалтгаан нь аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбоотой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын ЭСЯ: Оросууд их ирж байгаа шалтгаан нь аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбоотой

/2022.04.27/ ОХУ-ын элчин сайдын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тус элчин сайдын яамны зүгээс:

-Мэдээ, мэдээллийг ОХУ-ын байр суурийг мушгин гуйвуулж хүргэдэг барууны хэвлэлээс иш татан мэдээлэх биш харин Оросын тулгуур эх сурвалжуудаас авч олон нийтэд хүргэх шаардлагатай байна.

Монгол дахь биологийн лабораторийн талаар ОХУ-аас албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Энэ тухай мэдээллийг ОХУ-ын албан тушаалтан өргөн хүрээний асуудал ярьж байсан ярилцлагын үеэр хэлсэн. Мөн Украинд байгаа АНУ-ын лабораториудыг Хятад, Оросоос холгүй оршдог бусад улс орнуудад шилжүүлэх гэж байгаа талаар манай улсын Батлан хамгаалах яамнаас нэг бус удаа мэдээлж байсан. Монгол Улс бол энэ орнуудын нэг. Бид МУ-ын Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдлийг анхааралдаа авсан.

Түүнчлэн Оросууд Монголд ихээр ирж байгаа шалтгаан нь дулааны улирал эхэлж буйтай холбоотой гэж бодож байна. Аялал жуулчлал идэвхжиж байгаа учир Оросууд их ирж байгаа байх. Тиймээс энэ үйл явцыг ОХУ-ын Украинд хийж буй цэргийн тусгай ажиллагаатай холбон тайлбарлах хэрэггүй гэж бодож байна гэв.

ЭМЧ: Ургамлын тоосны харшилын шинж тэмдэг
ЭМЧ: Ургамлын тоосны харшилын шинж тэмдэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.