/2022.04.26/: Украинд болж буй үйл явдлын талаарх хамгийн сүүлийн үеийн тойм мэдээг хүргэж байна.
-НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш өнөөдөр орой Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах гэж байна. Хэлэлцээгээр бүслэлтэд байгаа Мариуполь хотын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
-Украин улс Гутеррешээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридорыг баталгаажуулахыг хүслээ.
-АНУ өнөөдөр Украйны батлан хамгаалах асуудлаар 40 гаруй улстай хэлэлцээ хийнэ.
-АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ХБНГУ-д зохион байгуулж буй яриа хэлэлцээгээр Киевт нэмэлт зэвсэг олгох талаар голлон анхаарах болно гэлээ.
-Их Британийн Батлан хамгаалах яам Луганск хотын Кремльна хот сүйрсэн гэж мэдэгдэв. МоАХ-ны өдөр тутмын мэдээнд Оросын арми Украины зүүн хэсэгт байрлах Украины хүчтэй эсэргүүцлийн бүсийг бүслэхийг оролдож магадгүй гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Их Британийн засгийн газар Украины бүх бараанд ногдуулах татвараа цуцалснаа мэдэгдэв. Мөн Украинчуудыг хэлмэгдүүлэхэд ашиглаж болох бүтээгдэхүүн, технологийг Орос руу экспортлохыг хориглов.
Эх сурвалж: ВВС