Манай улс энэ онд 1,09 тонн катодын зэс экспортолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс энэ онд 1,09 тонн катодын зэс экспортолжээ

/2022.04.26/: Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3.34 сая тонн нүүрс экспортолжээ.

Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 5, төмөр замаар 1521 чингэлэг буюу оны эхнээс нийт 910.4 мянган тонныг экспортолжээ.

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар 3.74 орчим тонн алт худалдан авсан байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Экспортыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн талаар 130 гаруй ААН-д танилцууллаа
Экспортыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн талаар 130 гаруй ААН-д танилцууллаа
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.