Европын холбоо ойн салбарт түншлэх саналтай байгаагаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын холбоо ойн салбарт түншлэх саналтай байгаагаа илэрхийллээ

May be an image of 3 people, people sitting and people standing

/2022.04.26/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйз болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Ойн салбарын түншлэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, ногоон хөгжил, цөлжилт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын менежмент зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцов.

Мөн Ойн салбарт түншлэлийн санамж бичиг байгуулах саналтай байгаагаа Европын холбооны элчин сайд Аксель Никэйз уулзалтын эхэнд илэрхийллээ. Тус санамж бичгийг байгуулснаар ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжилд болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг хэлсэн юм.

May be an image of 2 people and people standing

Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны дунд болон урт хугацааны хөтөлбөрт ойн салбарын түншлэл, цөлжилт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгаж, Олон улсын байгууллагуудын зүгээс ч хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжихийн тулд,

  • Ногоон эдийн засгийг дэмжсэн үндэсний стратегийг боловсруулан хэрэгжүүлэх,
  • Ногоон бизнесийн урамшуулал, хөшүүргийн системийг бий болгох,
  • Олон улсын санхүүгийн болон эрх зүйн орчныг бий болгох,
  • Өндөр хөгжилтэй орнуудын зүгээс худалдаа болон техникийн туслалцаа авах зэргийг зөвлөдөг.

Түүнчлэн хөгжилтэй орнуудын туршлагаас харахад сайн засаглал, шинэ дэвшилтэт технологи, инновац, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн зөв зохицуулалт нь байгалийн нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж төдийгүй ногоон эдийн засагт шилжих бодлогын цөм нь гэж тодорхойлж байгааг БОАЖ-ын сайдын зүгээс дурдаад, энэ чиглэлээр салбарын яам голлох үүрэгтэй, манлайлж ажиллана гэдгийг хэлсэн юм.

May be an image of 5 people, people sitting and people standing

Уулзалтын төгсгөлд яригдсан гол асуудлын нэг бол байгаль орчны салбарын эрх зүйн байдалд дата анализ хийх тухай байлаа. Байгаль орчны салбарт өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 30 гаруй хууль, бусад стандарт байдаг. Эдгээр хууль, стандартад дата анализ хийх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдахаар болж байгааг онцоллоо.

Талууд байгаль орчин хийгээд аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Тус уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцов.

Эх сурвалж: БОАЖЯ

Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махны экспортыг сэргээлээ
Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махны экспортыг сэргээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.