/2022.04.26/: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Зэвсгийн агуулах” гэдэг газар дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 3 хүн шаварт унасан үхэр гаргах гэж байгаад тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолдсон байна.
Тухайн дуудлагыг хүлээн авсан даруйд тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиж, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол уснаас олсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг 3 метрийн гүнээс олж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ