Toyota автомашины будаг арилгах шинэ технологио танилцуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Toyota автомашины будаг арилгах шинэ технологио танилцуулав

/2022.04.25/: Toyota Motor компани өчигдөр автомашины будаг арилгах цоо шинэ технологи танилцуулж, 2023 он гэхэд нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Шинэ технологийн ачаар Toyota компанийн механикчид хуучин автомашины үндсэн будгийг арилгаж, шинээр будганд оруулах бололцоотой болох юм. Хэрэглэгч машинаа будуулахдаа 100 гаруй өнгөнөөс сонголтоо хийх боломтой ажээ.

Энэ технологийг нэвтрүүлэх болсон нэг шалтгаан нь сүүлийн үед автомашин хэрэглэгчид урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад автомашинаа илүү олон жил тогтвортой унаж хэрэглэх сонирхолтой болсон гэсэн статистик мэдээ байгаа юм. Иймд Toyota хэрэглэгчид төмөр хүлгээ шинэ будганд оруулснаар илүү олон жил унаж хэрэглэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Шинэ технологийн давуу тал нь хэрэглэгч маш олон өнгөнөөс сонголт хийх боломж бүрдэж байгаагаас гадна, өндөр мэргэжлийн механикчид автомашинд гэмтэл учруулалгүйгээр будгийг бүрэн арилгахад оршиж байгаа юм.

Нагоя хотод үйл ажиллагаа явуулдаг Toyota-ийн охин компани KINTO нь энэ үйлчилгээг үзүүлэх эхний компаниар тодроод байгаа бөгөөд Toyota автомашин эзэмшигчид болон Toyota компанийн даатгалын үйлчилгээнд хамрагдсан бусад автомашинуудад ч будаг арилгаж, шинээр будах үйлчилгээ үзүүлнэ. Үйлчилгээний үнэ тариф болоод боломжит байршилуудын талаарх мэдээллийг KINTO удахгүй олон нийтэд мэдэгдэх ажээ.

Одоогоор ашиглагдаж буй будаг арилгах технологи нь химийн бодис ашиглан будгийг уусгаж авдаг онцлогтой бол KINTO компанийн хувьд өндөр даралттай ус ашиглах тул машинд учирч болзошгүй гэмтлийг боломжит хамгийн бага түвшинд байхаар тооцоолж байна.

Эх сурвалж: thegrowthist

Tesla компани 18,7 тэрбум долларын орлого олж, улирлын ашиг нь түүхэн амжилтаа эвдэв
Tesla компани 18,7 тэрбум долларын орлого олж, улирлын ашиг нь түүхэн амжилтаа эвдэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.