/2022.04.21/ Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 20-ны өдрийн 16:31 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу Төв аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй “С”-ийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон байжээ.
Түүнчлэн тухайн иргэнийг мөргөсөн этгээд хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нь тогтоогдсон байна. Төв аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэй “Д” гэгчийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Дээрх хэрэгтэй холбогдуулан цагаадгийн байгууллагаас иргэдийг тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхгүй байх, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.