Укрианы албаны хүмүүс Мариупольд гацсан иргэдээ татахын тулд тусгай хэлэлцээ хийх санал тавьжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Укрианы албаны хүмүүс Мариупольд гацсан иргэдээ татахын тулд тусгай хэлэлцээ хийх санал тавьжээ

/2022.04.21/ Украины хоёр дээд албан тушаалтан энгийн иргэд, цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх хэлэлцээр хийхээр Мариуполь хот руу явахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Хоёр албан тушаалтан нь Украины парламентын олонхийн удирдагч Давид Арахамиа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк нар юм.

Михайло Подоляк өөрийн твиттер хуудаснаа, "Тиймээ, бид ямар ч нөхцөлгүйгээр Мариупольд очиж хэлэлцээр хийхэд бэлэн байна. Өөрсдийн залуус, Азов, цэрэг, энгийн иргэд, хүүхдүүд, амьд хүмүүс, шархадсан хүмүүсийг аврахын тулд. Учир нь тэд бол биднийх. Учир нь тэд миний зүрх сэтгэлд байдаг. Үүрд" хэмээн бичжээ.

Түүнчлэн Оросын бүслэлтээс хамгаалж байсан Азовын дэглэмийн командлагч Святослав Паламар, "Бид ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, парламентын гишүүн Леонид Слуцки нартай хэлэлцээр хийхэд бэлэн байна" хэмээн мэдэгджээ.

Харин ОХУ-ын зүгээс дээрх саналд шууд хариу өгөөгүй байна.

ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн тоог 60 хувь бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн тоог 60 хувь бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.