Сурагчийн дүрэмт хувцас ялгаварлан гадуурхал ҮҮСГЭДЭГГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчийн дүрэмт хувцас ялгаварлан гадуурхал ҮҮСГЭДЭГГҮЙ

/2021.08.06/: Алтан навч хийсч, аяны шувуу буцаад есөн сарын нэгэн болоход хэдхэн хоног үлдсэн байна.

Таны хүүхэд дүрэмт хувцсаа өмсөхдөө дурамжхан байгаа юм биш биз? Тэгвэл цэнхэр цамц, саарал юбка/өмд, хөх пиджак өмссөн байхад тийм ч эвгүй харагдахгүй байх дараах давуу талыг бэлтгэн хүргэж байна.

Сурагчийн дүрэмт хувцас өмсөхийн 12 давуу тал:

  • Сурагчид өдөр бүр нэгэн ижил хувцас өмсөх нь хүүхдүүд тэгш эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж эв нэгдэлтэй болгоно.
  • Танхайрах боломжийг багасгана:

Сургуулийн орчинд ямар нэг ялгаварлал үүсгэхгүй. Энэ нь хүүхдүүд нэгнээ шоглох, доромжлох үйлдэл гаргахгүй.

  • Сурах ёс зүй сайжирна:

Хүүхэд тань санаа зовох зүйл багатай, хичээлдээ итгэлтэй байх болно.

  • Аюулгүй байдлыг нэмэгдүүлэх:

Хүүхэд тань өдрийн амралтанд дүрэмт хувцсаа өмсөөд явж байна гэж бодъё. Ийм үед олны дунд амархан харагдаж, сургуулийн сурагч гэдэг нь танигдах юм.

  • Тэгш хувцаслах боломж бүрдэнэ:

Сургууль дүрэмт хувцас өмсөхдөө энгийн стандартыг бий болгож өгдөг. Дүрэмт хувцас өмссөнөөр сургуулиудад даруу байдал үүсч хэн юу өмсөж байгааг хянах шаардлагагүй болно.

  • Үе тэнгийнхний дарамт багасна:

Хүүхдүүд ихэвчлэн үе тэнгийнхнээ дарамтанд өртдөг боловч сургуулийн дүрэмт хувцас өмсөх нь дээрх дарамтын нэг хэлбэрийг арилгаж өгдөг.

  • Сургуулиас гадуурх нөхцөлд бэлтгэдэг:

Нөхцөл байдлаас шалтгаалан бид өдөр тутамд харагдах байдлаа тодорхойлж хувцасладаг. Ажлын ярилцлага өгөх нь нэгэн жишээ байж болно. Мэргэжлийн түвшинд албан ёсны хувцас өмсөх нь нэгэн соёл билээ.

  • Эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хүндрэлгүй өглөө өрнөнө: Өдөр бүр эцэг эхчүүдийн хийх зүйлийн жагсаалтад хүүхдүүдээ хувцаслах байдаг, тийм үү. Дүрэмт хувцас өмссөнөөр хүүхдээ яаж хувцаслах талаар бодолхийлэх хугацаа багасна.
  • Сурах хүсэл улам төрнө.

Хүүхдүүд дүрэмт хувцас өмссөн үед хичээлээ шаргуу сурах сэдэл төрдөг.

  • Бүтээлч чадвараа хөгжүүлэхэд тусална.

Хүүхдүүд хүссэн хувцасаа өмссөнөөр хичээл хийх анхаарал төвлөрөхгүй, өөр зүйлд сатаардаг тул дүрэмт хувцас өмсөх нь тэдний анхаарлыг сарниулахгүй байж чадна.

  • Эцэг эхчүүдийн санхүүд хэмнэлттэй:

Сургуулийн дүрэмт хувцас нь ихэвчлэн бат бөх, эдэлгээ сайтай байдаг тул нэгээс илүү жил таны хүүхдийн сургуульдаа өмсөх хувцасны мөнгийг хэмнэх юм.

  • Хүүхдүүд амралтын өдрүүдэд чөлөөт хувцасаа сэтгэл хангалуун өмсөнө:

Долоо хоногийн таван өдөр дүрэмт хувцсаа өмссөний дараа оройн цагаар болон амралтын өдөр өмсөх бусад хувцасаа таашааж өмсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: Nord Anglia Education

Бага насны хүүхэд нүдэндээ  Pop it  тоглоомын бөмбөлгийг хийжээ
Бага насны хүүхэд нүдэндээ Pop it тоглоомын бөмбөлгийг хийжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.