/2021.08.09/: Сүүлийн үед Youtube сувгаар их гарах болсон Попит тоглоомоор бага насны хүүхдүүд ихээр тоглох болсон билээ. Тэгвэл саяхан энэхүү тоглоомоор тоглож байгаад бөмбөлөг хэсгийг сониучирхан нүдэндээ хийснээр гацаж эмнэлэг орсон хүүхдийн тухай Сөүл нүдний төвөөс цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг болгон хүргэжээ.
Тухайн хүүхэд эмнэлэг орох 1 цагийн хугацаанд тоглоомны бөмбөгөр хэсэг нүдэнд шигдсэн бөгөөд нүдэнд нь өнгөц шархлаа үүссэн байжээ. Азаар яаралтай арга хэмжээ авсны үр дүнд хүүхдийн нүд гэмтэлгүй бөгөөд эмээр эмчлээд эдгэх боломжтой болсон тухай дурджээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангаж болзошгүй эрсдэлийг хүүхдүүддээ ойлгуулж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Сөүл нүдний төв