/2021.08.09/
Гадаад харилцааны яамны консулын газраас Монгол иргэд түгээмэл зорчдог 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага, визийн мэдээллийг хүргэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар болон 7008-2222 дугаарын утсаар авах боломжтой.
Бүгд Найрамдах Солонгос Улс
Хилийн горим: Тус улсад зорчих 6 наснаас дээш насны хүмүүс ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх бөгөөд шинжилгэний хариуг солонгос болон англи хэлэнд хөрвүүлэх шаардлагатай. Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх бөгөөд тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлж байх тусгай аппликейшныг /Quarantine report Self check/ хилийн боомтын ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.
Визийн олголт: 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон бүх төрлийн богино хугацааны визийг хүчингүйд тооцож, олон удаагийн нэвтрэх визийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоогоод байна. Удаан хугацаагаар оршин суух, сургалт, эмчилгээ, хөдөлмөрийн гэрээ, байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн гэр бүлийн гишүүн зэрэг гадаад улсын иргэдэд виз олгож байна.
Тусгаарлалт: Тусгаарлалтын 14 хоногийн дэглэм үйлчилж байна. Тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа бол бусад гадаад улсын иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана. Төлбөр 100-120 ам.доллар. ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан албан томилолт, хурал зөвлөгөөн, гэр бүлийн гишүүддээ зочлох болон ар гэрийн гачигдалтай гадаад улсын иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх боломжтой бөгөөд урьдчилж тус улсын ЭСЯ-нд бүртгүүлж, зөвшөөрөл авна.
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Их Британи:
Хилийн горим: Гадаад улс орнуудыг коронавирусын халдварын нөхцөл байдлаар нь “ногоон”, “улбар шар”, “улаан” гэсэн 3 ангилалд хувааж байгаа бөгөөд 2021 оны 6 дугаар 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсыг "улаан" ангилалд оруулсан. "Улаан" ангилалд байгаа гадаад улсын иргэд богино хугацааны визээр тус улсад нэвтрэх боломжгүй. ПГУ шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байна.
Визийн олголт: "Улаан" ангилалд байгаа гадаад улсын иргэдэд богино хугацааны виз олгохыг хягаарлаж байна. "Ногоон" болон "улбар шар" ангилалд байгаа гадаад улсын иргэдэд визийн хязгаарлалт байхгүй.
Тусгаарлалт: "Ногоон" ангиллын улсаас ирж буй хүмүүс тусгаарлалтад орохгүй. "Улбар шар" ангиллын улсаас ирж буй хүмүүс гэрийн 10 хоногийн ажиглалтад хамрагдах бөгөөд 2 болон 8 дахь хоногт ПГУ шинжилгээ өгөх бөгөөд төлбөрийг /120 фунт стерлинг/ урьдчилан төлнө. "Улаан" ангиллын улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлах /175 фунт стерлинг/ бөгөөд 2 болон 8 дахь хоногт ПГУ шинжилгээ /120 фунт стерлинг/ өгнө. Гадаад улсаас ирж буй бүх хүмүүс доорх цахим холбоосоор урьдчилж бүртгүүлнэ. https://www.gov.uk
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.