АНУ болон Австрали улсад зорчих гэж байгаа Монгол иргэдэд тавигдах шаардлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ болон Австрали улсад зорчих гэж байгаа Монгол иргэдэд тавигдах шаардлага

/2021.08.09/ Гадаад харилцааны яамны консулын газраас Монгол иргэд түгээмэл зорчдог 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага, визийн мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар болон 7008-2222 дугаарын утсаар авах боломжтой.

АНУ руу зорчихдоо:

Хилээр нэвтрэхээс өмнө сүүлийн 14 хоногийн хугацаанд коронавирусын халдвар өндөр байгаа улс орнууд болох БНХАУ, Иран, Европын Холбоо, ИБУИНХУ, Ирланд, Бразил, Энэтхэг зэрэг улсад зорчсоноос бусад хүмүүсийг улсын хилээр нэвтрүүлж байна.

72 цагийн доторх ПГУ шинжилгээний сөрөг хариу эсхүл сүүлийн 90 хоногийн дотор коронавирусын халдвар авч, бүрэн эдгэрснийг нотлох баримт бичигтэй байна.

Визийн олголт:

  • Бизнес/жуулчны,
  • хөдөлмөрийн,
  • сургалтын,
  • дамжин өнгөрөх,
  • шашны,
  • гэрийн ажилтны,
  • хэвлэл мэдээллийн ажилтны болон гэрээт хөрөнгө оруулагчийн ангиллын виз олгож байна.

Виз мэдүүлэхдээ ЭНД дарна уу.

Тусгаарлалт: Тусгаарлалтын горим байхгүй.

Сургалтын виз: АНУ-ын их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн танхимын сургалтад шилжиж байгаа тул танхимаар суралцах зорилгоор тус улсад зорчих, шинээр виз мэдүүлэх боломжтой.

Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.

Австрали улс руу зорчихдоо:

Тус улс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөвхөн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байгаа бөгөөд бусад зорилгоор зорчих гадаад улсын иргэд Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас хил нэвтрэх зөвшөөрөл авч зорчих боломжтой. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна.

Визийн олголт: Виз олголтыг хязгаарласан. Австрали Улсын Дотоодын хэргийн яамны зөвшөөрлөөр нэн шаардлагатай хүмүүст зохих ангиллын визийг тус улсын ЭСЯ олгож байна.

Тусгаарлалт: Коронавирус халдварын эсрэг вакцинд хамрагдсанаас үл хамааран гадаад улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж байгаа бөгөөд тусгаарлалтын 13 дахь хоногт ПГУ шинжилгээ авна.
Сургалтын виз: Сургалтын визийн мэдүүлгийг хүлээн авч байгаа боловч виз олголт удааширалтай байна.

Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.

АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог вэ?
АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог вэ?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.