АНУ хүчирхэг байдлаа алдаж буй шинж тэмдгүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ хүчирхэг байдлаа алдаж буй шинж тэмдгүүд

USA Flag On Cracked Concrete Wall. The Concept Of Crisis, Default, Economic  Collapse, Pandemic, Conflict, Terrorism Or Other Problems In The Country.  Abstract Disaster Symbol. Stock Photo, Picture And Royalty Free Image.

/2021.08.09/: National Interest сэтгүүлийн тоймч Марк Кац Америкийн ноёрхол дууссаныг илтгэх шинж тэмдгүүдийг жагсаажээ. Түүний хэлснээр дэлхийн олон туйлт харилцааны тогтолцооны эрин үед ЗХУ, АНУ гэсэн хоёр том гүрэн хоорондоо өрсөлддөг байв. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа АНУ дэлхий дээрх цорын ганц ноёрхогч хүч болсон мэт санагдаж байсан ч 21 -р зууны эхэн үеийн сорилт бэрхшээлүүд энэхүү ойлголтонд эргэлзэхэд хүргэсэн гэж бичжээ. Түүний бодлоор дараах үйл явдлууд Вашингтоны ноёрхол зогссоныг гэрчилж байгаа ажээ.

  • АНУ нь Афганистан, Иракт өргөн цар хүрээтэй явуулсан урт хугацааны цэргийн ажиллагаанд давуу эрх олж чадаагүй
  • 2008 онд Гүрж, 2014 онд Украинд болсон үйл явдлын талаар АНУ-аас ОХУ-д хангалттай хариу өгөөгүй
  • Вашингтон, Ойрхи Дорнодын Сири ба Йемений мөргөлдөөн, Африкийн хойд хэсэгийн Ливи дэх мөргөлдөөнийг шийдвэрлэх санаачилгаа Москва, Тегеран, Анкарад алдсан
  • Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгист ноёрхлоо тогтоох, эдийн засгийн “нэг бүс-нэг зам” санаачилгаар Хятадыг хүчирхэгжүүлэх бодлогод АНУ нөлөөлж чадаагүй
  • Америк өрсөлдөгчидтэйгөө ойртох гэсэн оролдлого хийсэн ч амжилтгүй болсон (Дональд Трамп БНХАУ болон Ирантай нөхөрсөг харьцаа тогтоохыг хүссэн). Үүнээс гадна Вашингтон холбоотнуудаа өрсөлдөгчидтэйгээ хамтран ажиллахаас татгалзуулж чадаагүй.

АНУ-ын цэргийг Афганистанаас гаргасан болоод 2021 оны сүүлээр Иракаас цэргээ гаргахаар төлөвлөж байгаа нь АНУ тэргүүтэй дэлхийн нэг туйлт ноёрхол (хэрэв байсан бол) төгсгөл болж байгаагийн хамгийн сүүлийн жишээ юм гэж Катз тэмдэглэв.

Дэлхийн дэг журам ирээдүйд ямар байх талаар шинжээчдийн дунд нэгдсэн ойлголт байхгүй ба зарим шинжээчид Хятад улсыг дараагийн давамгайлах хүч болж магадгүй гэж итгэж байгаа бол зарим нь дэлхий дээр дахин хоёр туйлт ноёрхол бий болно гэдэгт итгэлтэй ба энэ туйлуудын төвүүд нь Бээжин, Вашингтон болох хэдий ч энэ системд БНХАУ, АНУ хоёрын хооронд тэнцвэржүүлэх гуравдагч хүчин нь ОХУ байж магадгүй юм гэжээ.

Эх сурвалж: ria.ru

Хүннүгийн язгууртны булшыг судалж байна
Хүннүгийн язгууртны булшыг судалж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.