Б.Жавхлан: Иргэд зохиомлоор долларын хомстол үүсгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Иргэд зохиомлоор долларын хомстол үүсгэж байна

/2022.04.14/ Сангийн сайд Б.Жавхлан Монголбанктай холбоотой сүүлийн үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

Тэрээр:

-Төв банкны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой нэлээд хэдэн эх үүсвэр байгаа. Энэ удаагийн богино хугацааны валютын хомстлыг нөхөхөөр Засгийн газар Монголбанканд тусалж хамтран ажиллаж байна. Ойрын нэг сарын хугацаанд 600-аад сая долларын валютын нөөц Төв банканд орж ирэх боломж байна.

Олон нийт зохиомлоор долларын хомстол үүсгэж байгаа нь нөөцөд дарамт авчирч байна. Энэ бол богино хугацааны хүндрэл. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Бидэнд экспортлох боломжтой нүүрс, түүхий эд бэлэн байгаа.

Манай нөөцөөс ч давсан эрэлт хэрэгцээ бий болоод байна. Гол саад бэрхшээл нь хилийн хязгаарлалт юм. Гэхдээ үргэлж ийм байхгүй. Хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн нөхцөл байдалд шилжвэл валютын нөөцийн хямралаас хурдан хугацаанд гарах бүрэн боломжтой.

Хамгийн гол нь богино хугацаанд ашиг олох зорилгоор долларжих үзэгдэл яваад байгаа нь хүндрэл учруулж байна гэв.

Ялалтын баяраар Казахстанд цэргийн парад болохгүй
Ялалтын баяраар Казахстанд цэргийн парад болохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.