Олимпын гүүрний явган гарцыг зургадугаар сард багтаан дуусгахыг санууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын гүүрний явган гарцыг зургадугаар сард багтаан дуусгахыг санууллаа

/2022.04.14/ Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гүүрний зүүн хойд хэсэг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хойд талын орон сууцны хорооллуудын орц, гарцыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Тэгвэл Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш таван удаа тухайн газар очиж ажиллан, хэмжилт хийж, иргэдтэй уулзаж, орц, гарцыг шийдвэрлэхээр тохиролцсон байна.

Олимпын гудамжид гүүрэн байгууламжийг барих явцад баруун тийш Нарны зам руу нийлж буй рамп нь “Тохилог өргөө”, “Апартмент-145”, “Дэлгэр худаг” СӨХ-ны оршин суугчдын орц, гарцыг хааж барьсан тул Юнескогийн гудамж руу нийлэх орц, гарцгүй болсон. Үүнийг шийдэхийн тулд зайлшгүй орц, гарц нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Хотын дарга энэ үеэр Олимпын гүүрний явган гарцыг зургадугаар сард багтаан дуусгахыг санууллаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх хотхонуудын орц, гарц гаргах боломжит газар болох “Эрэл” ХХК-ийн эзэмшил газрын урд хэсгийн 7 метр газрыг чөлөөлөх ажлыг тус компанитай зөвшилцөн зохион байгуулахыг үүрэг болгов.

Жил бүр 3-4 тэрбум төгрөг авсан ч хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй компанийн гэрээг цуцалжээ
Жил бүр 3-4 тэрбум төгрөг авсан ч хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй компанийн гэрээг цуцалжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.