ХЭҮК: Комиссын ажлын хэсэг хоригдлуудтай ганцаарчилсан уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Комиссын ажлын хэсэг хоригдлуудтай ганцаарчилсан уулзалт хийлээ

/2022.04.14/ Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр ажилласан бөгөөд, тэднийг тус ангийн захирагч хурандаа С.Батсайхан хүлээн авч уулзаж, ангийн нөхцөл байдал болоод хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Шалгалтын хүрээнд тус ангид хоригдож байгаа 260 гаруй хоригдлоос санал асуулга авч, нөхцөл байдлыг тодруулахаар ангийн удирдлага болон холбогдох албан тушаалтан нэр бүхий хоригдлуудтай ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулав. Түүнчлэн шалгалтын ажлын хэсгийн гишүүдтэй ганцаарчилан уулзах хүсэлт гаргасан хэд хэдэн хоригдлуудтай уулзаж тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.

Энэ үеэр хорих ангийн холбоо дохиоллын нэгж болон оёдол, хувцас, гутал болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.

Хорих ангийн нөхцөл байдал болон хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, судалгааны дүнг үндэслэн зохих арга хэмжээг авна.

Эх сурвалж: ХЭҮК

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.