/2022.04.14/ Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын Хар тэнгисийн флотын тэргүүлэгч хөлөг онгоц томоохон цохилтод өртөж, багийнханыг нүүлгэн шилжүүлжээ.
Оросын албаны хүмүүс галын шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Харин Украины бүс нутгийн захирагч Максым Марченко Телеграм дээр Украины пуужин “Оросын хөлөг онгоцонд маш ноцтой хохирол учруулсан” хэмээн мэдэгджээ.
Хар тэнгис дэх Оросын хамгийн том байлдааны хөлөг онгоцон руу Украинчууд пуужин харваж ийнхүү их хэмжээний хохирол учруулсан байна. Усан онгоцонд 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг явж байжээ.
"Москва" бол дайнд алдсан Оросын хоёр дахь том хөлөг онгоц юм. Гуравдугаар сарын сүүлээр Азовын тэнгисийн боомт дахь Орск десантын хөлөг онгоцыг Украинчууд пуужингаар харваж байсан юм.