Ш.Адьшаа: Гадаадын банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэх эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа: Гадаадын банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэх эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй

/2022.04.13/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Оюутолгой зэрэг компаниуд зөвхөн урсгал зардлаа Монголын банкаар дамжуулж оруулж ирж байна. Гэтэл валютын зохицуулалтын тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж Монголын банкаар дамжуулж валютын урсгалыг оруулж ирэх хэрэгтэй. Тэгж байж валютын хомстлоос гарч чадна.

Гадны компаниуд Монголын арилжааны банканд итгэдэггүй гэж ярьдаг гэсэн. Тийм бол гадаадын банк санхүүгийн байгууллагыг МУ-д оруулж ирэх хууль эрхзүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал гадагшаа гарч буй валютын урсгал МУ-д орж ирэх боломжтой.

Дотоодын гурил, хүнс, шатахууны хомстол зэрэгт төсвийн хөрөнгө татаж төвлөрүүлснээр эрсдэлээс гарах боломжгүй. Улс орныхоо эрх ашгийг бодож Оюутолгой мэтийн компаниудтай хэлэлцээр хийн хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж эдийн засгаа аврах хэрэгтэй гэсэн саналыг оруулж байна.

Засгийн газрын ээлжит бус хурлаар төсвийн тодотгол хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит бус хурлаар төсвийн тодотгол хэлэлцэнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.