/2022.4.13/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан баасан гарагт болж, төсвийн тодотгол хэлэлцэхээр болжээ.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байгаа юм. Хуралдаанаар:
-Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
-Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
-Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
-Монгол Улсын 2022 оны төсвийн хэмнэлтийн бодлогын талаар,
-Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 40 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.