Монголд суугаа Европын холбооны улс орнуудын Элчин сайд нар хэвлэлийн хурал хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд суугаа Европын холбооны улс орнуудын Элчин сайд нар хэвлэлийн хурал хийлээ

/2022.4.13/ ОХУ-аас Украинд явуулж буй дайны түрэмгийллийн талаар Европын Холбооны улс орнуудаас манай улсад суугаа Элчин сайд нар байр сууриа илэрхийллээ.

Хуралд Франц, Польш, Болгар, АНУ, Итали, Чех, Канад, Унгр зэрэг улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо. Хэвлэлийн хурлаар дараах мэдэгдлийг хийв:

ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд довтолж, дайн хийж буйг эрс шийдэмгийгээр буруушааж байна. Оросын энэхүү түрэмгийлэл нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, дайны гэм хэрэг хийж буйг эрс эсэргүүцэж байна. Энэ түрэмгийллийн улмаас түүхэндээ байгаагүй хориг арга хэмжээг Европын холбоо авлаа. Хориг арга хэмжээний хүрээнд эдийн засгийн салбарын хориг, болон хувь хүмүүс хамаарч байна. Орос, Беларусын 877 хувь хүн, 62 аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ аваад байна.

Хориг арга хэмжээ цаашдаа ч үргэлжилнэ.

Украин улсад 14 тэрбум америк долларын тусламж үзүүлсэн. Дүрвэгсдэд дийлэнх тусламжийг чиглүүлнэ. Дайн эхэлснээс хойш Украины батлан хамгаалах салбарт 500 сая еврогийн тусламжийг үзүүлсэн байна.

Дайныг эсэргүүцэж буй улс орнуудаас тунхаглал гаргасан. Энэ тунхаглалд 10 жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх стратегийн арга хэмжээг тусгасан. НАТО-той хамтарсан аюулгүй байдал, батлан хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг явуулна гэлээ.

Оросын талыг баримтлагч Украины улстөрчийг олзлогдсон цэргүүдээр солихыг санал болгов
Оросын талыг баримтлагч Украины улстөрчийг олзлогдсон цэргүүдээр солихыг санал болгов
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.