/2022.04.13/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
- Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
- Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
- Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.