/2022.04.11/: Дайны улмаас Украины эдийн засаг энэ онд 45 хувиар унана гэж Дэлхийн банк үзэж байна.
Түүнчлэн Зүүн Европ болон Төв Азийн орнуудад Ковид-19 тахлын улмаас учирснаас илүү эдийн засгийн хохирол учирч, урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээнүүд нь Оросыг огцом уналтад хүргэнэ гэж таамаглаж байна.
Украины ажиллах хүчний дийлэнх нь дүрвэх эсвэл тулалдах шаардлагатай болсон.
Бизнесүүд хаалгаа барьж, зам, үйлдвэр болон бусад дэд бүтэц эвдэрч, олон жилийн ахиц дэвшлийг үгүй хийсэн гэж Дэлхийн банк мэдэгдэв.
Украин нь наранцэцэг, улаан буудай зэрэг үр тарианы гол эх үүсвэр байсан ч экспорт зогссоны улмаас дэлхийн хүнсний үнэ өсчээ.
ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаар энэ онд эдийн засгаа 11 хувиар бууруулна гэж Дэлхийн банк таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС