Хүүхдүүдэд зориулсан “Нислэгийн өмнөх хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдүүдэд зориулсан “Нислэгийн өмнөх хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ

May be an image of 2 people, people standing and indoor

/2022.04.11/: Өсвөр насныхан бие даан амьдрах, шийдвэр гаргахад шаардлагатай бэлгийн болон нөхөн үржихүйн цогц боловсрол олгох зорилготой “Нислэгийн өмнөх хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын Хүн амын сангийн Залуучууд, өсвөр үеийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран өсвөр насныхан бие даан амьдрах, шийдвэр гаргахад шаардлагатай бэлгийн болон нөхөн үржихүйн цогц боловсрол олгох зорилготой “Нислэгийн өмнөх хөтөлбөр”-ийн нээлтийг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хийлээ.

May be an image of 14 people and people standing

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Политехник коллежийн дотуур байрны 15-16 насны 45 хүүхэд хамрагдсан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүд өртөөчилсөн хэлбэрээр өсвөр үе хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.

“Нислэгийн өмнөх хөтөлбөр”-ийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх юм.

May be an image of 2 people, people standing and outdoors

Арга хэмжээний хүрээнд тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын 1,2 дугаар сургууль, ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Аймгийн орлогч дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болон бусад холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Эх сурвалж: ХНХЯ

ХХААХҮЯ: Бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг судална
ХХААХҮЯ: Бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг судална
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.