Ерөнхийлөгч залуусын тавьсан шаардлагыг яаралтай шийдвэрлэхийг анхаарууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч залуусын тавьсан шаардлагыг яаралтай шийдвэрлэхийг анхаарууллаа

/2022.04.08/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд өрнөсөн тайван жагсаалаар залуусын зүгээс Монгол Улсын Засгийн газарт тавьсан тодорхой шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зөвлөлдлөө.

Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан үгээ хэлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлов.

Ард иргэд, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг санууллаа.

Уилл Смитийг Оскарын наадамд оролцохыг 10 жил хориглов
Уилл Смитийг Оскарын наадамд оролцохыг 10 жил хориглов
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.