Жагсагчдын 25 шаардлагыг Засгийн газар одоо хэлэлцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсагчдын 25 шаардлагыг Засгийн газар одоо хэлэлцэж байна

/2022.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн жагсаалын үеэр талбайд гарч, жагсагчдын асуултад хариулан саналыг нь сонсоод тэдний зүгээс гаргасан шаардлагыг нь хүлээн авсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар одоо ээлжит бусаар хуралдаж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх зэрэг жагсагчдын зүгээс гаргасан 25 шаардлагыг одоо хэлэлцэж байгаа. Эндээс гаргасан шийдвэрээ удахгүй танилцуулна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад дараах есөн амлалтыг өгсөн байгаа.

Үүнд:

  1. Иргэдийг сулласан. Хэрэв худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
  2. Өчигдрийн жагсаалтай холбогдсон иргэдэд ямар ч хариуцлага тооцохгүй.
  3. Өгсөн шаардлагын дагуу хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Үүнд иргэдийн зүгээс ажлын хэсэг гаргаад хамтран ажиллаж болно.
  4. Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна.
  5. Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Асуудал гарвал бодитойгоор мэдэгдэнэ, худлаа ярихгүй.
  6. Ялын бодлогыг чангатгах асуудлыг дөрөвдүгээр сарын 13-нд Засгийн газрын хурлаар оруулан УИХ-д өргөн барина.
  7. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
  8. 30 жилийн авлига хүнд суртлын гинжийг таслахын төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулна гэдгээ тангараглаж байна.
  9. Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачилан батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.
Улсын төсвийн тухай хуульд тодотгол хийнэ
Улсын төсвийн тухай хуульд тодотгол хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.