Улсын төсвийн тухай хуульд тодотгол хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын төсвийн тухай хуульд тодотгол хийнэ

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА: ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ БАЙГУУЛНА – www.ulstur.comУлсын төсвийн тухай хуульд тодотгол хийх болжээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар энэ талаараа хэвлэлийн хурал хийсэн байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг УИХ-д өргөн барих уг тодотголоо хэлэлцүүлэгт бэлтгэх аж.

Сүхбаатарын талбайд иргэд хоёр өдөр дараалан үнэ ханшийн өсөлтийн эсрэг жагсаж байгаа. Тэд яаралтай арга хэмжээ авах шаардлага тавьсан.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Жагсагчид биднийг ажлаа хий гэсэн шаардлага тавьсан. Улсын төсвийн энэ оны алдагдлыг бууруулан, шаардлагагүй зардлыг бууруулна. Үүнд машин, тавилга авах гэх мэт зардал багтана. Угаас хоёр хөршийн хил хаалттай байгаа тул худалдан авалтууд хойшилно. Мөнгөний болон төсвийн бодлогоо уялдуулах арга хэмжээ авна" гэсэн байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, "Бид төсвийн төсөл боловсруулахгүй. Харин төсөлтэй танилцаад, хаана хэмнэлт хийж болох талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөх үүрэгтэй" гэв.

Энэ онд улсын төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай хууль баталсан аж. Энэ алдагдлыг тэнцвэржүүлснээр ханш буурна гэж тооцоолж байгаа юм байна.

Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжинэ
Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжинэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.