/2022.04.08/: Монголын эдийн засгийн чуулган хоёр дах өдрөө үргэлжилж байна. Цар тахлын үеийн эдийн засаг, нийгмийн сорилттой цаг хугацаанд болж буйгаараа энэ удаагийн эдийн засгийн чуулган онцлогтой.
Цар тахлын нөлөөллийг бууруулах, экспортыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын ээлтэй орчин бүрдүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг Монголын эдийн засгийн чуулганаар танилцуулж байна.
Өнөөдөр “Хөрөнгө оруулалтын орчин, тогтолцооны шинэтгэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Монгол Улсад 1990 оноос хойш нийт 35,6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэний 70 хувь нь геологи, уул уурхайн салбарт 17 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт 6 хувь бусад салбарт 3 хувь нь банк санхүүгийн салбарт хийгджээ. Уул уурхайн салбарт Оюутолгой компани хамгийн том хөрөнгө оруулагч байсаар ирсэн. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж эдийн засгийн өсөлтийг бодитоор бий болгох Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулсныг онцолмоор байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг 6 чиглэлээр хэрэгжих 20 багц төсөл, 94 дэд төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх эрхзүйн таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжинэ.
Эх сурвалж: СЯ