/2021.08.09/: 2021 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн амын 84.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас 69.5 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ–ын Verocell вакцин хийлгэсэн байна.
Халдварын батлагдсан тохиолдлын 42.6 хувь нь КОВИД-19-ийн эсрэг аль нэг төрлийн вакцины 1-р болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Тодруулбал, өвчилсөн иргэдийн 13.1 хувь нь 1-р тунд хамрагдсаны дараа, 29.5 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ. Харин өвчилсөн иргэдийн 57.4 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байна.
Covisheild (БНЭУ) вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн 8.7 хувь нь КОВИД-19 халдвараар өвчилсөн нь бусад вакцинтай харьцуулахад хамгийн өндөр байна. Хүн амын ихэнх хувь нь БНХАУ-ын VeroCell вакцинд хамрагдсан бөгөөд эдгээр иргэдийн 2.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо