/2021.08.09/
Долдугаар сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр эхэлсэн Токио-2020+1 олимпын наадам 17 хоногийн хугацаанд амжилттай болж өндөрлөлөө.
Нэгэн дэлхийд нэг нар дор амьдарч буй хүн төрөлхтний эв эеийн наадамд нэгнээ гэсэн чин сэтгэл, олон жилийн шаргуу хөдөлмөр, баярын хийгээд гунигт сэтгэл хөдлөл зэргийг цөөнгүй харсан билээ.
Сэтгэл хөдөлгөм үйл явдал:
Киюүна Рёо:
- Ялсаныхаа дараа тэнгэрт одсон ээждээ "Амлалтандаа хүрсэн шүү ээжээ, би олимпод түрүүлсэн" гэж хэлмээр болсон.
Том Дэли:
Саалиа бэлэхээр саваа бэлдэж буй тэрээр усан сэлэлтийн 10 метрийн эрэгтэйчүүдийн төрөлд хурд хүчээ дайчлан алтан медаль хүртсэн. Улмаар медалиа хийх өхөөрдөм уут нэхсэн нь олны анхаарлыг татсан билээ.
МУГТ, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг: "Цай сүүнийхээ дээжийг өргөж ард минь байсан монголчууддаа баярлалаа."
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жинд зодоглосон тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны залуу бөх М.Жуманазаровад даралтаар цэвэр ялагдсан. Тэмцээний дараа түүнээс ярилцлага авахад нулимс дуслуулан Монголчуудаасаа уучлал хүссэн билээ.
Энэ мэт олон сэтгэл хөдөлгөсөн явдал болж манай улс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж 71 дүгээр байранд шалгарлаа.
Токиогийн олимпод нийт 205 улс гүрэн оролцсон бөгөөд үүнээс 119 улс медаль аваагүй юм.
Дараагийн олимпын наадам хүртэл гурван жилийн хугацаа үлджээ. Парис 2024 зуны олимпын 33 дугаар наадамд шижигнэсэн залуу тамирчид илүү олон төрөлд өрсөлдөж Монгол түмнээ баясгах нь дамжиггүй бизээ.