Флорида мужийн захирагчийн шийдвэр сургуулиудын удирдлагуудыг цочирдуулав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Флорида мужийн захирагчийн шийдвэр сургуулиудын удирдлагуудыг цочирдуулав

Surge fleeting, DeSantis says; Florida covid hospitalizations break record  for third day

/2021.08.09/: Флорида мужийн Арачуа тойргийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга Лианетта МакНили, өнгөрсөн лхагва гарагт тус тойрогт Ковид-19-ийн улмаас хоёр хүн нас барж, арав гаруй хүн халдвар авч, 80 гаруй хүн карантинд орсон мэдээллийг сонсоод сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн “Цар тахлын энэ дэгдэлт нь бидэнд асуудал учруулаад байна. Манайх үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад бидэнд ажилчид маань хэрэгтэй байна” гэж хэлэв.

Вирусын дэгдэлтээс үүдэн мягмар гарагт сургуулийн удирдах зөвлөл хуралдан хичээлийн жилийн эхний хоёр долоо хоногт сурагчид маск тогтмол зүүхийг шаардах шийдвэр гаргасан ба шинэ хичээлийн жил 8-р сарын 10-нд эхлэх юм байна. Гэвч энэ шийдвэр гараад удаагүй байтал Флорида мужийн захирагч Рон ДеСантис сурагчид маск зүүх эсэх сонголтыг эцэг, эхчүүд өөрдсөө шийдэж болно гэсэн тушаал гаргаснаар асуудлыг хүндрүүлжээ.

МакНили энэхүү тушаалыг хүлээн авсан даруйдаа “Тэр энэ хүнд хэцүү үед сурагчдыг маск зүүхгүй байж болно гэж байгаа нь үнэхээр утгагүй юм” гэж бухимдангуй хэлэв.

Учир нь корона вирусын дельта хувилбарын тархалт Флорида мужид улам ихсэж өнгөрсөн пүрэв гарагт Ковид-19-ын улмаас 12500 хүн халдвар авч эмнэлэгт хэвтээд байна гэж Флорида мужийн эмнэлгийн холбооноос мэдээлсэн байна.

ДеСантисийн энэ тушаал нь бусад дүүргийн сургуулиудыг мөн адил гайхах, эргэлзэхэд хүргэсэн ба Бровард дүүргийн сургууль “Хэдийгээр маск заавал зүүх шийдвэр гаргасан байсан ч, мужийн захирагчийн шийдвэрийг дагахаа” мэдэгдсэн бол Дюваль дүүргийн сургуулийн зөвлөл маск зүүх эсэх шийдвэрийг эцэг, эхэд үлдээсэн байна.

“Энэ тушаалд дүүргүүдийн сургуулиудад чиглэл гээд байх зүйл заалтыг тусгаагүй ба мужийн эрүүл мэндийн болон боловсролын яамыг дагаж мөрдөх дүрэм журам гаргахыг даатгаад орхисон” гэж Колумбын их сургуулийн шинжээч Ричард Бриффолт хэлжээ. “Хэрвээ дүрэм журам гарвал сургуулиуд маск зүүхийг шаардах эсэхийг сургуулиудад үлдээх байх. Учир нь мужийн захирагчийн гаргасан тушаалд: дүрэм журам гаргахдаа Флорида мужийн эцэг эхийн эрх ашгийн харгалзан үзэх гэсэн өгүүлбэр байгаа тул заавал маск зүүх гэсэн шаардлага тавьж болохгүй болоод байгаа юм” гэж тэр хэлэв.

ДеСантисийн хэвлэлийн төлөөлөгч Кристина Пушоу “Энэ тушаал нь маск зүүхийг шаардах эс шаардах эрхийг бүрэн олгоогүй. Энэ тушаалыг хэрхэн биелүүлэх зөвлөмж, дүрэм журмыг энэ долоо хоногтоо багтаан гаргахаар бид ажиллаж байна. Хүүхэддээ маск зүүлгэх эсэхийг эцэг, эхчүүд өөрсдөө шийдэх байх гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: abcnews.com

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил удаашралтай байна
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил удаашралтай байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.